Эрүүл мэндийн яамнаас харвалт болон цус өтгөрөлтийн тухай мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Нарангэрэл "Ковид-19 ба цус өтгөрөлтийн өөрчлөлт их байна гэсэн яриа иргэдийн дунд их байна. Цус бол хүний судсан дотуур дахин бүх эрхтэнээр дамжиж, хүний биед хэрэгтэй шим тэжээлийг хүргэж байдаг шингэн эрхтэн. Цусан доторх эс болон дүрс элементийн харьцаа өөрчлөгдөхийг цус өтгөрөх гэж хэлдэг.
Улаан эс ихсэх, бүлэгнэлтийн өөрчлөлт ковидийн үед ихэссэн. Таргалалт, тамхидалтын үед эсийн гаралтай өөрчлөлт явагдаж байна. 2022 онд амьсгалын тогтолцоо, хоол болосруулах, шээс бэлгийн замын, зүрх судасны эмгэг, гадны шалтгаант эмгэг тавдугаарт орж байна.
Үүнээс зүрх судасны тогтолцооны эмгэгийн нас баралт хамгийн их буюу нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт 1992 оноос өнөөг хүртэл тэргүүлсэр байна. Архаг тамхидалт 2019 онд хүн амын 24.2 хувь нь тамхи татдаг, эрэгтэйчүүдийн 50 хувь нь тамхи татаж байна.
2022 оны нэгдүгээр сард ЭМ-ийн сайдын тушаалаар ковид-19-ийн эмчилгээний эмнэлзүйн удирдамжийг гаргасан. Энэ удирдамж 10 удаа шинэчлэгдсэн. Судасны гэмтэл, цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээг нэвтрүүлж ирсэн. Анх ковидоор эндсэн иргэдэд задлан шинжилгээ хийгээд цус бүлэгнэлтийн шалтгаан байгааг тогтоосон учир эмчилгээндээ цус бүлэгнэлтийн үеийн эмчилгээг нэвтрүүлээд ажиллаж байна.
Ковидоор эндсэн иргэдэд задлан шинжилгээ хийж цус бүлэгнэлтийн шалтгаан байгааг тогтоосон учир эмчилгээндээ цус бүлэгнэлтийн үеийн эмчилгээг нэвтрүүлсэн. Та ковидоор өвдөөд эдгэрсэн, “Цус өтгөрсөн болов уу” гэсэн айдастай байгаа бол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж оношоо тодруулах боломжтой.
УГТЭ-ийн эмч, Залуучуудын дунд цус харвалт нэмэгдсэн зүйл байхгүй. Сүүлийн есөн жилийн судалгаагаар 20-27 хувь нь 50 болон түүнээс доош насныхан байна. Ковид шууд тархинд цус харвалтад хүргэнэ гэсэн дүгнэлт, судалгааны үр дүн байхгүй.