Нийслэлийн төрийн өмчийн зарим ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрогт багтах гэсэн шилжилт хөдөлгөөн ихэсжээ.
Энэ талаар Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "21 дүгээр сургуулийн хамран сургах тойрогт 600 орчим зургаан настан байна гэж төлөвлөсөн ч шилжилт хөдөлгөөн их хийгдсэний улмаас одоо 900 болоод байна.
84 дүгээр сургуулийн хамран сургах тойргийн хоёр хороонд өдөрт дунджаар 10-15 хөдөлгөөн хийгдэж байна. Монгол 3 дугаар сургуулийнханд өдөрт 70 гаруй хүүхэд нэмэгдэж байгаа бол 250 хүүхэд нэгдүгээр ангид нь элсэнэ гэж тооцсон 18 дугаар сургуульд 412 хүүхэд элсэхээр байна.
Энэ мэтчилэн хуурамч шилжилт хөдөлгөөн их хийгдэж байгаа нь тухайн хаягийн оршин суугчид болон сургуулийн удирдлагуудад хүндрэл учруулж байгаа. Иймд заавал очиж хянан шалгах ёстой болоод байгаа. Нэг хаяг дээр 2-3 айл бүртгэгдсэн байх, очиж шалгахад эзэнгүй байх зэрэг зөрчил гарсаар байна" гэлээ.