Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат бөх Б.Серик энэ жил улсын наадамд долоо даван, улсын заан цол хүртсэн. Түүний улсын заан цолны мялаалга наадам энэ сарын 2-3-нд болно.
Цолны мялаалгын хөтөлбөр ёсоор хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, халх сурын харваа, казах үндэсний харилцаа дууны тэмцээнийг зохион байгуулна.
Хоёр өдөр үргэлжлэх цолны мялаалгын түрүү бөхийг таван сая төгрөгөөр байлна. Харилцаа дууны “Айтыс” тэмцээний ялагчийг гурван сая, хурдан морины түрүү магнайг 1-2 сая төгрөгөөр мялаана.