Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын ДАШТ Турк улсын нийслэл Станбул хотод үргэлжилж байна.
Дасгалжуулагч Х.Энхболдын удирдлагад манай улсаас есөн тамирчин оролцож буй тус тэмцээнээс Б.Батхишиг хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч сорьсон тэрбээр 157 кг-ыг амжилттай өргөснөөр ДАШТ-ий медалийн болзол хангав.
Ингэснээр Б.Батхишиг пауэрлифтингийн спортын төрлөөр ДАШТ-ээс залуучуудын ангилалд медаль авсан Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо.