Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 68 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Илэрсэн халдварын 43 нь нийслэлд, 25 нь орон нутагт буюу Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 978,749 болов. Мөн хугацаанд 221 хүн эдгэрсэн бол Төв аймагт нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,127 болж байна.