Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
NBA-ийн тамирчин болж, эх орондоо сагсан бөмбөгийн академи байгуулахыг мөрөөддөг Ш.Энхийн-Од өдгөө АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн дээд лигийн “Дэйтон”-ы их сургуулийн багт хүчин зүтгэж буй.
Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү тэрбээр АНУ-ын 2022-2023 оны их сургуулийн нэгдүгээр дамжааны шилдэг 50 тоглогчийн нэгээр шалгарчээ. Өнөө жил Монголын төдийгүй Ази тивийн цорын ганц төлөөлөл болж дэлхийн шигшээд өрсөлдсөн Ш.Энхийн-Од тус жагсаалтын 41-т эрэмбэлэгдсэн байна.
Эл жагсаалтыг өнгөрсөн жилийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий MVP буюу үнэ цэнтэй тоглогч К.Жорж тэргүүлжээ.