УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг өнгөрсөн долоо хоногт парламент дахь АН-ын бүлгийн даргаар томилсон. Түүнийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж, гишүүдээ зангидах амлалт өгч, хариуд нь өөрөө бүлгийн дарга болох тохироог МАН хийсэн гэх мэдээлэл бий. Энэ сураг ч биелэлээ олж, АН-ынхан Үндсэн хуульд гар хүрэхийг дэмжиж, Л.Оюун-Эрдэнэд танхимдаа “салхи оруулах” боломжийг бүрдүүлж өгөөд байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын гишүүдийг танхимдаа урьсны нэг нь О.Цогтгэрэл. Гэвч намынхаа нэр нүүрийг бодож, түүний хувьд татгалзсан хариу өгчээ. Эрх баригчдидтай нэг “хөнжилд орж”, хувь улстөрчийн болоод намынхаа нэр хүндийг шороотой хутгах нь гэх болгоомжлол түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Нөгөө талдаа АН-ынхан “Хариугүй юмаар дөрөөлсөн урхинд өртөөд яах гэсэн юм бэ” гэх шүүмжлэлийг намынхандаа дайгаад байгаа юм.