Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж, сөрөг хүчин АН-ын зарим гишүүнийг танхимдаа багтаах нь гэх мэдээлэл улстөрийн хүрээнд өрнөж байна. Парламентыг хянах үүрэг бүхий сөрөг хүчний намынхан нь “шагналаа хүртэж”, Засгийн газарт орох нь буруу, зөв гэх иргэдийн шүүмжлэл цахим орчинд хөвөрсөөр байна. Үүнтэй холбогдуулан "МЭК" судалгааны байгууллага иргэдийн санаа бодлыг тандах түүвэр судалгаа хийжээ.
Судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 1044 иргэнийг хамруулахад 40 гаруй хувь нь “буруу, хэрэггүй” хэмээн хариулсан бол мөн 40 орчим хувь нь мэдэхгүй" хэмээн хариулжээ. Харин 2 хувь маш зөв, 7 хувь нь “орж болох юм” хэмээн хариулсан байна. Судалгааны дэлгэрэнгүй дүнг доороос үзнэ үү.