Зургаадугаар сараас хойш үргэлжилсэн үерийн гамшгийн улмаас Пакистанд 1000 гаруй иргэн амь үрэгдэж, олон мянган иргэн гэр оронгүй болжээ.
Тодруулбал, 33 сая иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тиймээс тус улсын ерөнхий сайд Шехбаз Шариф олон улсын хамтын нийгэмлэгээс үертэй тэмцэхэд туслахыг хүсчээ.
Пакистаны онцгой байдлын ерөнхий газраас баасан гарагаас бямба гараг хүртэл 45 хүн нэмж амь үрэгдсэнийг мэдээлсэн байна. Ингэснээр 6-р сарын дунд үеэс хойш амиа алдагсдын тоо 982 болж байгаа юм.
Үерийн улмаас Пакистаны олон бүс нутагт нэвтрэх боломжгүй болж, аврагчид үерт нэрвэгдсэн бүсүүдээс олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр тэмцэж байна. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэгүүдэд гүүр, зам, зочид буудлууд усанд урсаж байгааг харуулсан ба хамгийн их хохирол амсаж байгаа мужууддаа армийнхныг нэмэлт тусламжаар дуудсан байна. Пакистан нь 230 сая гаруй хүн амтай юм. Улс орнуудад сүүлийн үед их хэмжээгээр үерийн гамшиг болж буйг уур амьсгалын өөрчлөлттэй холбон судлаачид тайлбарлах нь ихсээд байгаа билээ.
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN