Ковид-19-ийн эсрэг вакцины томоохон үйлдвэрлэгч болох Moderna компани АНУ-ын Pfizer болон түүний Германы түнш BioNTech компанийг шүүхэд өгчээ.
Тодруулбал, ковид-19-ийн анхны вакциныг боловсруулахтай холбоотой патентийн зөрчлийн хэргээр асуудал үүссэн байна. АНУ-ын биотехнологийн уг компани нь тахал өвчнөөс өмнө mRNA технологийг боловсруулсан гэж мэдэгдсэн. Тиймээс АНУ болон Германд санхүүгийн тодорхой бус нөхөн төлбөр төлөхийг шаардсан нэхэмжлэл ирсэн байна.
Pfizer-ийн талаас энэ гэнэтийн үйл явдалд цочирдож буйгаа илэрхийлж, үүний эсрэг эцсээ хүртэл “өөрсдийгөө хамгаална" хэмээн мэдэгджээ. Тодруулбал, Moderna-гийн талаас Pfizer/BioNTech өөрсдийнх нь оюуны өмчийн хоёр гол элементийг хуулбарласан гэж буруутгасан байна.
Эхнийх нь 2015 онд туршиж байсан “химийн бүрдэл” бол удаах нь хоёр вакцин хоёулаа вирусийн гаднах Spike уурагт чиглэгдсэн гэж үзэж байгаа юм байна. Бид Ковид-19" тахлын өмнөх арван жилийн хугацаанд анхлан санаачилсан, бүтээхэд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн, патентжуулсан шинэлэг mRNA технологийн платформыг хамгаалахын тулд эдгээр нэхэмжлэлийг гаргаж байна" гэж Модернагийн гүйцэтгэх захирал Стефан Бансел мэдэгджээ.
Эх сурвалж: BBC