100-аад жилийн түүхтэй, Их Британийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд нүүрээ огт будаагүй бүсгүй шалгарлаа. Ингэснээр тус наадмын түүхэд анх удаа огт будаггүй оролцож байгаа бүсгүй болж байна.
Энэ жил 20 настай Мелиса Раоуф нь коллежид суралцдаг. Ирэх 10 дугаар сард титмийн төлөө өрсөлдөх юм. Тэрбээр өөрийнхөө онцлог чанарыг “Ямар ч насны охид заавал нүүрээ будах ёстой мэт, үгүй бол онцгүй харагдах гээд ч байгаа юм шиг дарамтад ордог болсон. Үүнийг өөрчлөх нь миний зорилго байсан тул надад энэ тэмцээн их үнэ цэнтэй байна” гэж хэлжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Хэрвээ хэн нэгэн өөрийнхөө арьс, байгаа байдалд сэтгэл хангалуун байвал заавал будгаар түүнийгээ дарах шаардлагагүй. Бидний жижиг өө сэв ч хэн гэдгийг маань бий болгодог. Тийм ч учраас хүн бүр дахин давтагдашгүй” гэж тодорхойлсон нь “байгалийн үзэсгэлэн”-г илүү тренд болгох амжилттай алхам гэж хэвлэлүүд онцолж байна.
Эх сурвалж: CNN