Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн 24 цагт коронавирусийн 125 тохиолдол батлагдсан байна. Харин 438 хүн эдгэрч, 336 хүн хяналтад оржээ.
Улсын хэмжээнд 740 хүн хэвтэн эмчлүүлж байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж байна.
Нийт батлагдсан тохиолдлын 65 нь нийслэлд бүртгэгджээ. Харин Орхон аймагт гурав, Өвөрхангайд дөрөв, Дархан-Уулд нэг, Дорноговьд 14, Дорнод аймагт тав, Өмнөговьд 30, Төв аймагт хоёр. Ховдод нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Цар тахлын омикрон хувилбарын мутацын халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулсаар байгаа юм. Тиймээс иргэд та бүхэн гадуур гарахдаа амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа баримтлахыг сэрэмжлүүлж байна.