Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдаан 10 хүрэхгүй минут, шуурхай болж, хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан юм. Ингэснээр, сайдаар ажиллах гишүүдийн тоонд хязгаарлалт заахгүйгээр болж байна.
Тодруулбал, Үндсэн хуулийн 39.1 дэх хэсэгт “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэх заалтыг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулж, засгийн газрын тухай хуулиас ийм агуулга бүхий заалтыг хаслаа.
Үргэлжлүүлэн УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Засгийн газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа.