Өнгөрсөн тавдугаар сарын 24-нд АНУ төдийгүй дэлхий нийтийг цочроосон үйл явдал бол АНУ-ын Техас мужийн Ювалд хотын бага сургуульд болсон зэвсэгт халдлага. Энэхүү халдлагын улмаас 19 сурагч, хоёр багш амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл энэ хэргийн эсрэг “сайн арга хэмжээ авч чадаагүй” гэсэн шалтгаанаар хариуцаж байсан цагдааг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.
Тодруулбал, хэрэг гарсан өдөр 18 настай гэмт этгээд бага сургуулийн дөрөвдүгээр анги дотор байсаар байхад түүний ахалсан 400 гаруй цагдаа сургуулийн гадаа цаг орчим хүлээсээр байжээ. Энэ үед зарим хүүхдүүдийн эцэг эх аль хэдийнэ сургуулийн гадаа ирж, цагдаа нарыг яаралтай арга хэмжээ авахыг хүсч байсан байна.
Иймээс цагдаагийнхныг газар дээр нь шуурхай арга хэмжээ авч чадаагүйн улмаас хэрэг гарснаас хойш гурван сар болох гэж буй энэ хугацаанд эхний албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ.
Сургуулийн удирдлагууд эцэг эхчүүдтэй уулзалт хийх үеэр уг цагдаа ирээгүй бөгөөд өөрийнхөө өмгөөлөгчөөр дамжуулж цагдаагийнхныг өмөөрсөн 17 хуудас захидал бичиж явуулсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа талаар Америкийн хэвлэлүүд бичиж байна.
Эх сурвалж: THE GUARDIAN