Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Кино урлагийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг өчигдөр Соёлын яаманд зохион байгууллаа.
Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны даргаар жүжигчин Ч.Ундрал томилогдлоо.
Гишүүдээр:
- Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж,
- Соёлын яамны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Батцэцэг,
- Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Н.Сүнжидмаа,
- кино продюсер Т.Номунзул,
- СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн тэргүүлэх профессор, тэнхимийн эрхлэгч, УДЭТ-ын Уран сайхны удирдагч Н.Ганхуяг,
- кино зураглаач Б.Пүрэвдорж,
- кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг,
- жүжигчин, продюсер С.Чимэддагва,
- СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн Кино телевизийн тэнхимийн багш Б.Түмэн-Өлзий,
- Шихихутуг их сургуулийн Удирдахуйн ухааны тэнхимийн эрхлэгч Г.Энхбаяр нар сонгогдсон байна.
Эх сурвалж: Соёлын яам