НӨАТ-ын сугалааны урамшууллын хөтөлбөрийг ирэх сараас сэргээх гэж байгаа талаар Сангийн яамнаас өнөөдөр /2022.08.25/ мэдээллээ.
Энэ талаар Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал "2022 оны дөрөвдүгээр сард НӨАТ-ын урамшууллын сугалааг зогсоохоос өмнө нийт баримтын 70 хувийг иргэд авч, баримтаа баталгаажуулдаг байсан. Харин сугалаа зогссоноор энэ дүн 20 хувиар буурсан. Улмаар, НӨАТ-ын орлого сүүлийн гурван сард буурч, баримт авах иргэдийн идэвх суларсан. Тиймээс баримт бүртгүүлэлт 50 хувьтай байгаа дээр нь сугалааг сэргээх нь зөв гэж үзсэн” гэж тэрбээр хэллээ.
Татварын алба НӨАТ-аас нэг сард 130 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн байна. Гэвч сугалааг зогсоосноо хойш гүйцэтгэл аажмаар буурч эхэлжээ.
Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 35 орон байдаг. Эдгээр орны НӨАТ-ын орлого ДНБ-ийх нь 10.5 хувь хувьтай нь дүйж байдаг бол Монгол Улсад 7.1 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс НАӨТ-аар бусад орноос дарамт багатай нь харагдаж байгаа. иргэдийн хяналтыг сайжруулж, далд эдийн засаг сайжирна гэж харж байна" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.