Ардчилсан намынхан өнөөдөр /2022.08.25/ цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэд хэлэхдээ “МАН эрх бариж байх хугацаандаа шинэ ажил , бүтээн байгуулалт нэмж хийж чадсангүй” гэв.
“Энэ Засгийн газрыг шинэчлэлийг биш шившгийн засгийн газар гэж нэрлэмээр байна. У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхийлөгч биш, ард түмний ерөнхийлөгч гэдгээ санах хэрэгтэй. Тиймээс ҮХ-ийн өөрчлөлт яригдаж байгаа энэ цаг үед ард түмэндээ хандаж мэдэгдэл хийх хэрэгтэй.
МАН хэвлэлийг, цахим орчинтой нь хамт худалдаж авч байна. Тиймээс ард түмнийг өмгөөлөх, тэдний эрх ашгийг хөндөх ямар ч хүн алга. Эдийн засаг хямралтай, улс төрийн нөхцөл байдал хүнд энэ цаг үед АН ард түмний талд байна.
Хотын дарга Д.Сумъяабазарт хандаж хэлэхэд АН-ын гаргасан түгжрэлийг бууруулах аргыг ашиглан, одоогийн түгжрэлийг бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Хотын дарга ажлаа сайн хийх хэрэгтэй” гэв.
Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ухралт хийж байна. “Давхар дээл”-ийн хувьд дөрөв гэдэг тоо учиртай. Яагаад гэвэл, Засгийн газар, УИХ-ийн хууль тогтоох эрх мэдэлтэй хутгалдсан байсан учраас үүнийг дөрөв болгон хуульчилсан. Гэтэл өнөөдөр ахин хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлүүд хараат бус байдлаа алдахад хүрээд байна.
Улс төрийн нөхцөл байдал хүнд энэ цагт Засгийн газар “уналаа”. Удахгүй шинэ сайдуудаа танилцуулна. Гэтэл Монгол улсаас олон хүн амтай орнууд есөн яамтай үйл ажиллагаагаа хэвийн явуулаад болж байна. Тиймээс Монголд хамгийн шаардлагагүй хүмүүс бол яам, яамны дэргэдэх харьяа байгууллагууд. Үүнийг цомотгох, чанаржуулах шаардлагатай.
Авилгыг гаднаас хайх хэрэггүй. МАН дотор байгаа. Аж ахуй эрхлэгчдийг улс төрийн захилгаар хянаж шалгах биш, асуудлаа өөрсдийн дотроосоо хай” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.