Өчигдөр Украин улсын 1991 онд ЗХУ-аас салан тусгаарласан “тусгаар тогтнолын өдөр” болж өнгөрлөө. Энэ өдөр тус улсын нийслэл Киев хотод ирсэн нь тун удахгүй суудлаа өгөх гэж буй Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон байв.
Б.Жонсон энэ айлчлалынхаа үеэр өөрийн албан ёсны Твиттер хуудаснаа В.Зеленскийтэй хамт зогсож байгаа зургаа оруулан “Украин энд дайнд ялна” гэж жиргэжээ.
Дайн эхэлсэн цагаас хойш Их Британийн ерөнхий сайд Украиныг дэмжиж байгаагаа нээлттэй илэрхийлсээр ирсэн бөгөөд 2-р сарын 24-нөөс хойш гурав дахь удаагаа Украины Ерөнхийлөгчтэй биеэр уулзаж байгаа нь энэ юм. Эдгээр айлчлалын хүрээнд тэдний харилцаа ч улам бат бөх болсныг хэвлэлүүд онцолж байна. Учир нь Их Британийн ерөнхий сайд намын даргын суудлаасаа огцроход В.Зеленский харамсалтай байгаагаа илэрхийлж байсан.
Дайн эхэлснээс хойш Их Британи улс Украинд 2.3 тэрбум паундын цэрэг зэвсгийн тусламжийг үзүүлээд байна.
Эх сурвалж: CNN