Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн өр төлбөрийн асуудлыг харилцан суутгах, хэлцэл хийх замаар барагдуулах тухай УИХ-ын 23 дугаар тогтоол болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой, дараагийн алхмаа Засгийн газар хийлээ” гэж Сангийн сайд тайлбарлалаа. Энэ хүрээнд Монголбанкны Худалдаа Хөгжлийн Банкнаас авах авлага буюу Худалдаа Хөгжлийн Банкнаас Монголбанкинд төлөх 480 тэрбум төгрөгийн төлбөрийг суутгахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч болох тогтоолын биелэлт хангагдаж байна" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.