Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “О.Цогтгэрэл өөрийгөө Ардчилсан намын бүлгийн дарга гэж ярих хууль зүйн үндэслэл байхгүй. Ямар ч бүлгийн дарга огцрохгүй хуультай боллоо.
Мөн Ардчилсан намын нэр барьсан зарим нэг хүмүүс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд орж, сайд болох гээд тохироо хийгээд гүйж байна гэсэн мэдээлэл байна. Ийм зүйл байхгүй, бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэлээ.
АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Хэн дарга, сайд, эрх мэдэлтэн болох уу гэдэг зүйлээ болиоч ээ.
Үндсэн хуулийн 19, 21 дүгээр зүйлийг зөрчсөн гээд гомдол гаргаад, тухайн гомдол нь маргааныг үүсгэх эсэх асуудал өнөөдөр шийдэгдэх гэж байгаа. Нэгэнт маргаан үүсвэл хууль автоматаар хүчин төгөлдөр бус болно. Өнөөдөр үйлчилж буй хуулийн дагуу бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар гэдэг нь нийт гишүүд хуралд орох ёстой гэсэн үг. Төрийг хүчгүй болгохын төлөө МАН-ынхан хоорондоо сайдын суудал булаацалдаж байгаа нь ил гарлаа" гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.