Зүүн өмнөд Азийн бүс нутагт хил дамнасан хүн худалдаалах гэмт хэрэг даамжирч байгааг Тайваний албаны эх сурвалжууд мэдээллээ. Тухайлбал Тайван, Хятад, Хонконг, Макао, Вьетнамын цагдаа нар энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа сүлжээг илрүүлж, иргэдээ аврах ажиллагааг эхлүүлсэн байна.
Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн хохирогч нь ихэвчлэн залуучууд байна. Тэд цахим сүлжээ ашиглан Камбож, Тайланд, Мьяанмар, Лаос зэрэг улсуудад өндөр цалинтай ажил санал болгож, улмаар ирэх үед нь пасспортыг нь хурааж аван, албадан хөдөлмөр эрхлүүлэх байдлаар гэмт хэргээ үйлддэг талаар албаныхан мэдээллээ.
Гэмт хэргийн хохирогчдын статистик үзүүлэлтээс харахад, дийлэнх хохирогчид Вьетнам, Тайван улсын иргэд байна. Тайванийн засгийн газраас Камбож улс руу 5000 иргэн яваад эргэж ирээгүй гэсэн мэдээлэл хүртэл өгчээ. Цагдаа нарын мэдэгдэж буйгаар эдгээр хохирогчдын дор хаяж 370 нь хууртсан бөгөөд хохиорогчдын мэдээлснээр бодит тоо үүнээс их байгаа гэж үзэж байна.
Сүүлийн үед хүн худалдаалах гэмт хэрэг Азид огцом өсч байгааг ийнхүү гадны хэвлэлүүд анхааруулсаар байгаа юм.
Эх сурвалж: GUARDIAN