Монгол Улсын аялал, жуулчлалын тогтвортой хөгжлийн талаарх бодит мэдээ мэдээлэл, тоо баримтад үндэслэсэн нөхцөл байдлын судалгаа, дүгнэлт"-ийн тайлан хэлэлцүүлэг боллоо.
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа “Энэ жил аялал жуулчлалыг сэргээхийн тулд Монгол улсын Засгийн газраас 2021 онд шинэ сэргэлтийн бодлогийг хэрэгжүүлсэн.
Долоодугаар сарын 31-ний байдлаар манай улсад 121 мянган жуулчин ирсэн байна. Үүнээс ОХУ-ын жуулчид 50 орчим хувийг эзэлж байна.
Цар тахал хэзээ дуусаж намжихыг хүлээх биш хэрхэн дасан зохицож, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх вэ гэдэг бодлого зорилтыг тавьж ажиллах нь илүү бодитой болж байна” гэлээ.
“МОНГОЛД 7-10 САРД ХАМГИЙН ИХ ЖУУЛЧИН ИРДЭГ”
ЖАЙКА-ийн Зүүн болон Төв Азийн газрын Зүүн Азийн хэлтсийн дарга Шинозаки Юүсүкэ “Хөдөө орон нутагт аялал жуулчлалын нөөц байгаа ч ДНБ-ээр харахад аялал жуулчлал тийм ч томоохон нөлөө үзүүлэхгүй байна.
Цар тахлаас өмнө буюу 2015-2019 оны хооронд Монголыг зорьж байгаа гадаад жуулчдын аялал, чиг хандлага нэлээн их байсан. 450-500 мянга орчим болж нэмэгдэж байсан. Мөн аялал жуулчлалын орлого ч өсөлттэй байсан. Хятад, Орос, Өмнөд Солонгос, Япон гэсэн дөрвөн орны жуулчид нийт аялагчдын 70 хувийг эзэлж байсан. Үүнээс харахад ямар улсын иргэд их ирж байна, тухайн улсад чиглэсэн үйлчилгээ үзүүлэх нь чухал болов уу гэж харж байна.
Хятад, Өмнөх Солонгосын жуулчид жил бүр маш их нэмэгдэж байна.
Улирал тутмаар тооцсон жуулчдын тоог харахад 7-10 сард хамгийн их жуулчид ирдэг байна. Энэ үеийн болон бусад улирлын жуулчдыг хэрхэн хүлээж авах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.
Монголд ирсэн жуулчдын сэтгэл ханамжийн судалгаа авахад 80-90 хувь нь сэтгэл ханамж өндөр гэсэн хариу гарсан. Мөн интернет, ариун цэврийн газар, ресторан, үйлчилгээ зэрэг сайжруулах зүйлс байна гэсэн судалгааны дүн гарсан” гэв.