Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Уур амьсгал ба хүүхэд залуучууд" чуулганыг зохион байгуулж байна. Тус чуулганыг Ерөнхийлөгчийн санаачилгаар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зохион байгуулж байна.
Чуулганд нийслэл, орон нутаг, олон улсын 14-18 насны төлөөлөл болсон 500 гаруй хүүхэд, залуус танхимаар болон цахимаар оролцож байгаа юм.
Уг чуулганд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүүхэд залуучуудын элч төлөөлөгч Жаяадма Викраманаяак, Монголын хүүхдийн зөвлөлийн Ерөнхийлөгч М.Гарьд нар оролцлоо.