Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ.
Тодруулбал, Цээл сумын нутаг дэвсгэрээс тарвага агнан хүнсэнд хэрэглэсэн иргэн Төгрөг сумаар дамжин аймгийн төв орсны дараа бие нь муудаж тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээний хариу гартал 24 цагийн хугацаанд зорчих хөдөлгөөн хаалаа.
Тиймээс өнөөдөр /2022.08.23/ 19 цаг хүртэл хугацаанд Алтай хот руу орох гарах хөдөлгөөнийг хааж, зах, олон нийтийн үйлчилгээг зогсоосон тул иргэд уг хугацаанд аймгийн төв рүү зорчихгүй байхыг анхаарууллаа.
Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай авч ажиллан, сорьцыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв рүү илгээсэн байна.