ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ойрын холбоотон, зөвлөх Александр Дугины охин өнгөрсөн Бямба гарагт унаж явсан машин нь дэлбэрсний улмаас нас барсан. Тодруулбал, түүний унаж явсан машинд тэсрэх төхөөрөмж суурилуулсан байсан юм.
Тэгвэл ОХУ-ын талаас энэ хэрэгт Украиныг буруутгаад байна. Энэ хэргийг шалгаж байгаа мөрдөгчид "Украины тусгай албаныхан энэ хэргийг үйлдээд, Эстони руу явсан" гэж мэдээлжээ. Одоогоор Украины тусгай хүчний эмэгтэй энэ хэргийг үйлдсэн ба сарын өмнө ОХУ-д бага насны охинтойгоо ирж, Дарьяа Дугины гэрийн ойролцоо байрлан, бэлтгэлээ базааж байсан гэж ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас хэлсэн байна.
Тасс агентлагийн мэдээлж буйгаар Дарьяа Дугины унаж явсан машиныг алсаас удирдсан байж болзошгүй гэж онцолсон байна. Харин Украины талаас энэ хэрэгтэй огт холбоогүй гэдгээ мэдэгдээд байна.
Нэмж мэдээлэхэд, ирэх Лхагва гарагт болох Украины тусгаар тогтнолын өдрөөр ОХУ-аас хүчтэй дайралт ирж болзошгүй гэж Ерөнхийлөгч В.Зеленский анхааруулан, баярын жагсаал хийхгүй байх шийдвэр гаргаад байгаа юм байна.
Эх сурвалж: GUARDIAN, REUTERS