Шатахууны үнийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдээллээ.
Дэлхийн зах зээлд түүхий газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор дизель болон АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурлаа.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд газрын тосны түүхий эдийн үнэ сар бүр өсөж байсан ч дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашралттай холбоотойгоор сүүлийн сард уналттай байна.
Түүхэн үедээ 135 доллар хүрч байсан бол өчигдрийн байдлаар нэг барелль нь 96 доллар болж буусан үзүүлэлттэй байна.
Харин АИ-92 автобензиний үнийн хувьд ОХУ-ын Роснефть компанитай он дуустал нэг тонн нь 830 доллараар авах хэлцэл амжилттай хийсэн.
Одоогоор 2390 гэсэн үнэ өөрчлөгдөөгүй. Энэ оныг дуустал энэ үнэ тогтвортой байна гэсэн хүлээлттэй байна.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.