ШӨХТГ-аас шатахууны үнэ буурах тухай мэдээллээ.
ОХУ-ын Роснефть компаниас энэ сард манай улсад нийлүүлэгдэх А-80, Аи-95, Аи-98 автобензиний импортын үнэ тус бүр 18.1, 16.8, 16.2 хувиар, дизель түлш 17.4 хувиар тус бүр буурсан байна. Иймд наймдугаар сард орж ирсэн дотоодод худалдаалагдах дизель түлш болон Аи-80, Аи-95 автобензиний литр тутмын үнэ бууж зургаадугаар сарын түвшинд очих боломжтой юм.
Шатахууны үнийн өсөлтийг барих зорилгоор Засгийн газраас үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
- Гаалийн онцгой татварыг тэгэлж,
- Валютын нөөц бүрдүүлэлтэд анхаарч,
- Роснефть компанитай болон ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийн ажиллаж байна.
ШӨХТГ-с шатахуун импортлогчдын ашиг алдагдлын нарийвчилсан тооцоог валютын ханшийн зөрүүтэй уялдуулан гаргаж, шатахууны үнийн өөрчлөлтөд хяналт тавин ажиллана гэв.
Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч ААН-үүд дотоодод худалдаалж буй шатахууны үнийг буулгалгүй нэг түвшинд барьсан тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллах юм.