ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ойрын холбоотон гэгддэг философич Александр Дугины охин Бямба гарагийн орой 21 цагийн үед Москва хотын ойролцоо машиндаа нас барсан талаар Тасс агентлаг мэдээллээ. Тодруулбал, түүний машинд тэсрэх төхөөрөмж суурилуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Энэ талаар хохирогчийн ойрын хүн “Түүний унаж байсан машин нь аавынх нь байсан. Тэр өөр машинтай ч өчигдөр аавынхаа машиныг бариад явсан юм. Алан хядагчид үнэндээ аавыг нь хорлохыг л завдсан байх. Эсвэл тэд хоёулаа ч байсан байж магадгүй” гэж Тасс агентлагт ярилцлага өгчээ.
Александр Дугиныг Путины “тархи” ч гэж нэрлэдэг бөгөөд Украины дайнд түүний зөвлөгөөгөөр үйл ажиллагаа явуулж байгаа талаар гаднын хэвлэлүүд онцолж ирсэн юм. Дарья Дугин нь сэтгүүлч, улс төрийн шинжээч байсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард өөрийн ажилдаг вэбсайтдаа “Украин НАТО-д элсвэл мөхөх болно” гэсэн утгатай нийтлэл бичиж байсан. Ингэснээр АНУ-аас түүнд хилийн хориг тавиад байсан юм.
Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Эх сурвалж: CNN