Их Британид суугаа БНХАУ-ын элчин сайд АНУ болон Их Британийг зөрчилдөөнөөс хол байж, БНХАУ-тай хүндэтгэлтэй харьцахыг санууллаа. “Тайвань бол олон зуун жилийн тэртээгээс БНХАУ-ын нэг хэсэг байсан. Одоогийн ээдрээт нөхцөл байдал Тайваниар дамжуулж БНХАУ, Их Британи, АНУ-ын харилцааг сорьж байна” гэж тэрээр хэлжээ.
Хүндэтгэнэ гэдэг нь “Нэг Хятад” бодлогыг ойлгохыг хэлж байна гэж гаднын хэвлэлүүд онцолж байна. Ингэснээр Хятад-Тайванийн асуудалд оролцохгүй байх талаар анхааруулж байгаа барууны орнуудад суугаа элчин сайдуудын тоогоо нэгээр нэмлээ.
Тэрээр Их Британид хандан “1950-иад оноос хойш хөгжиж ирсэн хоёр орны дипломат харилцаа Тайванийг БНХАУ-ын нэг хэсэг гэж үзсэн цагт энх тайван, бүрэн дүүрэн байх болно” гэж нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: The straits times