Цар тахлаас шалтгаалан сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоосноос хойш дэлхий дахин боловсролын салбарын хүнд сорилттой нүүр тулгарсан. Тэгвэл сургууль нээгдсэн ч улс орнууд ажиллах хүн хүчний дутагдалд орж эхэлсэн талаар хэвлэлүүд бичиж байна.
Тухайлбал, АНУ-ын ихэнх мужид дор хаяж 600 орчим багш шаардлагатай болжээ. Тус улсын багш нарын холбооноос судалгаа явуулахад оролцогчдын 74 хувь нь ажилдаа сэтгэл ханамжгүй гэж хариулсан бол 40 хувь нь ойрын хоёр жилдээ ажлаа солино гэж хариулсан байна.
Өнгөрсөн 50 жилийн турш АНУ-д ажиллах багшийн тоо дутагдалтай явж иржээ. Харин энэ жилийн тухайд энэ асуудал улам хурцадсан гэж VOX мэдээллээ. Багш нар ажилдаа сэтгэл ханамжгүй байгаагийн шалтгаан нь цалин, сурагчдын янз бүрийн араншин, багшид хэт их хариуцлага үүрүүлдэгтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.
Эх сурвалж: VOX