Олон улсад өрнөж байгаа улс төрийн үйл явдлын зэрэгцээ дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлуудын нэг нь “уур амьсгалын өөрчлөлт”. Тэгвэл манай урд хөршид энэ жил ган гачиг ихтэй байгаагийн улмаас иргэдээ үндэсний хэмжээнд сэрэмжлүүлж байна.
Ийнхүү өнгөрсөн Пүрэв гарагт БНХАУ “шар гэрэл” асаасан нь ард иргэдээ болгоомжлохыг илэрхийлж байгаа юм. Учир нь Cычуань мужаас авхуулаад энэ жил хэт халалт нэмэгдсэнийг Хятадыг засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гэж үзжээ.
Циньхуа агентлагийн мэдээлснээр Хятадын төв хэсэгт байрлах Поянг нуур нь анх удаа өөрийнхөө хэмжээнээс дөрөвний нэг болтлоо ширгэсэн байна. Түүнчлэн Хятадын бусад 66 нуур гол хатаж ширгэжээ.
Долдугаар сард халсан өндөр температур нь тус улсын эдийн засагт 400 сая долларын алдагдал гаргасныг БНХАУ-ын засгийн газраас мөн мэдээлсэн. Ийнхүү уур амьсгалын өөрчлөлт нь эдийн засгийн болон байгаль орчны доройтлыг хурдтайгаар үүсгэж байна.
ЭХ СУРВАЛЖ: VOA