Цөмийн зэвсгээс татгалзах алхам хийвэл хариуд нь эдийн засгийн тусламж үзүүлэхээ БНСУ-аас Умард Солонгост илэрхийлсэн ч “утгагүй зүйл” санал болгож байгааг нь Ким Жон Уны дүү хэлжээ.
“Хэн ч эрдэнэшишийн боовны төлөө бялуугаа өгдөггүй юм” хэмээн Ким Ё Жун тодорхойлсон байна.
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Умард Солонгостой харилцах харилцаа өмнөх шигээ байхгүй болохыг хэлж байсан. Өөрөөр хэлбэл Мүн Жэ Ин ерөнхийлөгч шиг “арга эв”-ийг нь олж харьцахаас илүү шулуун харилцаатай байхыг эрхэмлэж байсан юм.
Юн Сук Ёл энэхүү саналаа өнгөрсөн Лхагва гарагт хэлсэн бөгөөд Ким Жон Уны дүү түүний үйлдлийг “байдаг л нэг үйлдэл, жаахан хүүхэд шиг” гэж тодорхойлоод зогсохгүй “амаа тат” гэж хэлсэн нь олны анхаарлыг татаж байна. Ингэснээр Умард Солонгосоос БНСУ-ын шинэ ерөнхийлөгчийн эсрэг саналаа шууд илэрхийлсэн буюу дургүйцлээ илэрхийлсэн анхны хүн боллоо.
Эх сурвалж: BBC