Энэ сарын 24-27-ны хооронд Босни ба Херцеговина улсын Сараево хотод болох өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын өсвөр үеийн шигшээ баг, тамирчид оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.
Шигшээ багт эрэгтэй есөн тамирчин, эмэгтэй долоо тамирчин багтжээ. Монголын жүдо бөхийн холбооны зүгээс тамирчдадаа хандан “Хамтын хүч бол амжилт” гэлээ.
Өсвөр үеийн ДАШТ-д оролцох манай орны шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Багийн ахлагчаар Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Бадрах
Дасгалжуулагчаар Д.Алтантуяа, Ч.Тогтохбаяр, Ц.Хулан, Г.Сарангоо нар
Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд
-50кг Ч.Төгөлдөр
-55кг Ж.Энхсайхан
-60кг М.Анар
-66кг Б.Бат-Эрдэнэ
-73кг Б.Шинэтулга
-81кг Б.Гансүх
-90кг А.Энхбаяр
+90кг Т.Мөнгөн-Эрдэнэ
+90кг О.Гэрэлтбаяр нар
Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд
-44кг Ж.Энхбулаг
-48кг Ж.Анударь
-48кг М.Нандин-Эрдэнэ
-52кг Т.Ариунзаяа
-57кг Г.Мөнхтуяа
-63кг Д.Есүй
+70кг Б.Ням-Эрдэнэ нар ДАШТ-д оролцон, хүч самбаагаа сорино.
Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо