Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг авах болсон юм.
Монгол хэл бичгийн шалгалтыг энэ оны дөрөвдүгээр сарын 02, тавдугаар сарын 07-нд тус тус зохион байгуулсан. Хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид өнөөдөр 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдана хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс зарласан.
Улаанбаатар хотын шалгалтыг Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгууллаа.
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв