Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Тувагийн үндэсний наадам Кызыл хотод болж, Монголоос дөрвөн бөх барилдлаа. Хуреш үндэсний бөхийн барилдаанд Тува улсын заан Айдын Монгуш түрүүлж, Начын-Мерген Ооржакт үзүүрлэв.
Монголын бөхчүүдээс хамгийн өндөр амжилтыг улсын харцага Ш.Пүрэвгарьд үзүүллээ. Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Даян” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх тэрбээр тавын даваанд Тувагийн наадмын гурван түрүүтэй Сайнбилэгийг давж, тус улсын начин цол хүртэв.
Ингэснээр Тува улсын наадмаас цол хүртсэн Монголын гурав дахь бөх боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны үеэр Тувагаас албаны хүмүүс ирж, Ш.Пүрэвгарьдад малгай, тэмдгийг нь олгохоор болжээ.