БШУ-ны сайд Л.Энх-Амгалан их дээд сургуулийн зохицуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 21 сургуулийг үйл ажиллагааг зогсоож байгаа юм байна. Үүнээс 40 хүрэхгүй оюутантай 13 сургуулийг татан буулгахаар шийдвэрлэжээ. Татан буугдсан 13 сургуульд ердөө 1567 оюутан сурч байгаа учраас татан буулгаж, оюутнуудыг нь бусад төрийн болон төрийн бус өмчийн сургууль руу шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.Мөн эдгээр сургуульд ажилладаг байсан 163 багшийг ч төрийн өмчийн сургуульд шилжүүлж ажиллуулахаар болоод байна. Ингэснээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байсан 88 их дээд сургуулийн тоо буурч, 67 болж байна.
Түүнчлэн, хөдөө орон нутгийн зарим сургуулийг төвийн сургуулиудад нэгтгэж, багшлах боловсон хүчний нөөцийг нь сайжруулах шийдвэр гаргаад байна. Тухайлбал, Завхан, Ховд их сургуулийг МУИС-ийн харьяа сургууль болгохоор шийдвэрлэжээ. Мөн Архангай аймгийн багшийн сургуулийг МУБИС-ийн харьяанд шилжүүлэх гэх мэтээр зохицуулалт хийгээд байна.
Мөн 24 их сургуульд хугацаатай албан үүрэг даалгавар хүргүүлээд байгаа юм байна.
Мэдээлллийг ШУУД хүлээн авна уу.