Ардчилсан намынхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монгол Улс албан тушаалыг наймаалцдаг улс болж хувирлаа. Хоёрдугаар ээлжийнхэн нь сайд болох гээд шүлэнгэтээд зогсож байгаа. Үүнд нь санаа зовоод байх юм. Тэр дунд манай намын хаягтай хэдэн хүн очоод сайдын тушаал авчих вий гэж бодох юм.
Тэр нэг жижигхэн намын нөхөр байна. А.Отгонбаатар дүүд захиад хэльчихье. Ахын дүү, би битгий ардын намын цагаан хоолойчны ажлыг хийгээд бай. Чи эхлээд дайныг эсэргүүцсэн залуучуудыг өмгөөлөөд дуугарвал зөв харагдана. Эрх чөлөө нь зөрчигдөж байгаа иргэдийнхээ төлөө дуугарахгүй байж эрх баригчдын төлөө дуугарч байгаа нь харамсалтай. Итгэл үнэмшил алга. Жижиг намууд бол МАН-ын халаасны намууд болж хувирсан юм байна" гэв.