Улсын арслан Л.Сосорбарам үндэсний бөхийн спортын тухай ярилаа. Түүний яриаг хүргэе.
Монгол бөх хичнээн мянган жилээс, Бүри бөхөөс эхтэй хүчтэний үзүүлдэг цэнгээн шүү дээ. Багаасаа дээл хувцасаа урж, ноцолдож өссөн. Сэтгэлийн их цэнгэл өгдөг спорт юм. Хүн ер нь сэтгэлээрээ л өсөж хөгжиж, торниж бойждог шүү дээ. 5,6 наснаасаа эхлээд л, эрэгтэй эрэгтэй хамаагүй барилдъя гэдэг байлаа. Би үндэсний бөхөөс гадна самбо, чөлөөт, жүдо гээд бүх л спортоор л явсан. Сумод яваагүй ч мэднэ. Манай сургуульд сумогийн клуб байгуулж, би түүнийг нь ахалж байлаа. Манай сургуулиас Японд таван хүн сургасан. Ямар ч бөхөөр хичээллэдэг л улсууд л даа. Сумо үндэсний бөхтэй их адилхан шүү дээ. Сүхбат аварга хурдтай болгосон, Батбаяр гарч ирээд сумог ч үндэсний бөхөө ч мэхтэй болгосон.
Эрэгтэйчүүдээр зогсохгүй, эмэгтэйчүүд ч бөхөд их хайртай шүү дээ. Хийх мэхийг нь ч эмэгтэйчүүд нь андахгүй. Бөхийг дээр үеэсээ л хүндэлж ирсэн. Яагаад гэвэл бөхчүүдийн мэдрэмж их лут даа. Улсууд муухай тэнэг бөхчүүд л гэцгээдэг. Тэгэхэд нь би “Тийм ээ, тэнэг. Та нар хүний хэлснийг бүрэн ойлгохгүй байхад бөхчүүд гэдэг чинь хүний мэхийг хариулах чадалтай байдаг улс шүү дээ. Та нар ингэж хариулж чадах уу” гээд л би хэлдэг юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.