Н.Учрал “Төгрөг нуур”-ын ордыг ЗГ-ын хурлаар хэлэлцүүлнэ

Засал хийх нэрийдлээр насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх ламд 10 жилийн ял эдлүүлэх шийдвэр гаргажээ.
Тодруулбал, өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, шүүгчдэгч Ө-гийн хэргийг хэлэлцэн, буруутайд тооцсон. Улмаар 10 жилийн ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн хохирогч охины бэлгийн эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн үйлдлээ гүйцэлдүүлсэн автомашиныг нь улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.
Өмнөх шүүх хурлаар, шүүгдэгч "Ө" нь өөрийгөө цагаатгуулах байр суурьтай байгаагаа илэрхийлээд, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргаж байжээ.