Саудын Арабын активист твиттерт жиргэснээсээ болж 34 жилийн хорих ял аваад байна. Прокуророос түүнийг “Нийгмийн дэг жаягийг алдагдуулж, ард иргэдийн аюулгүй байдал болоод төрийн тогвтортой байдалд сөргөөр нөлөөлөх гэж буй хүмүүсийг дэмжиж, Твиттерт худал мэдээлэл, цуурхал тараасан” гэж буруутгаж байна.
Салма Аль-Шехаб нь 33 настай бөгөөд Саудын Арабын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг активист. Тэрээр Их Британид Leeds их сургуульд докторын зэргээ хамгаалж байхдаа буюу 2021 оны нэгдүгээр сард анх баривчлагдсан. Улмаар, өнгөрсөн оны сүүлээр түүнд зургаан жилийн хорих ял оноосон ч давж заалдсанаар энэ ялаа ес дахин их болгоход хүргэсэн гэж CNN агентлаг мэдээллээ.
Салма Аль-Шехаб өөрт нь урьдчилан мэдэгдэлгүйгээр олон сар үргэлжилсэн мөрдөн байцаалтад орсноо дурдаж, хоёр хүүхэд болон өвчтэй ээжийг нь харж хандахыг шүүхээс хүсчээ.
CNN-д ирсэн эх сурвалжийн мэдээгээр, Салма Аль-Шехаб эмэгтэйчүүдийн жолоодох эрхийг зогсоосноос болж тэмцэж, улмаар 1000 гаруй хоногийг шоронд өнгөрүүлсэн Лоужайн Аль-Хатлоулыг идэвхтэй дэмжиж ирсэн байна.
Саудын Арабд Исламын шашинаас үүдэлтэй эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарладаг олон хүчин зүйлс бий. Үүнээс болж олон эмэгтэй эх орноо орхин явдгийг CNN онцолжээ.
Эх сурвалж: CNN