Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо болсон үйл ажиллагааны үеэр Энэтхэг гаралтай, Их Британийн алдарт зохиолч Салман Рушди 24 настай залууд хутгалуулсан хэрэг гарч, олны анхаарлын төвд ороод байна.
Тэгвэл сэжигтэн яагаад ийм үйлдэл хийсэн талаараа NewYork Times-д ярилцлага өгчээ. Түүний гэмт үйлдлийн шалтгаан нь шашинтай холбоотой байсан гэнэ. Тухайлбал, Ираны дээд удирдагч Аяатолла Комэйни 1989 онд Салман Рушдигийн бичсэн “The Satanic Verses” зохиолоос болж, “түүний амь насанд аюул учраасай” хэмээн үзэл бодлооо илэрхийлж байжээ. 24 настай сэжигтэн Хади Матар үүнээс үүдэж, зохиолчийг үзэн ядан, Исламын шашинтнуудад халдсан хэмээн ярьсан байна.
Одоогоор Салман Рушди эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор Харри Поттерийн зохиолч Ж.К.Роулинг-д мөн сүрдүүлгийн утга бүхий жиргээ ирсэн ч тэрээр “Асуудлыг шалгаж байгаа. Одоогоор нэмэлт мэдээлэл байхгүй байна” гэжээ.
Эх сурвалж: AL JAZEERA