Дархан-Уул аймагт архины хордлого тайлах төв байгуулахаар болжээ. Ингэхдээ Баянгонхор аймгийн сайн жишгийг нэвтрүүлэх зорилт тавьж байгаа юм байна. Мөн аймгийн удирдлагууд хуралдаж, ирэх хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотой үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөөд байна. Тодруулбал:
Өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах ажлын хэсэг байгуулах, ЕБС, цэцэрлэгүүдийн засвар үйлчилгээг есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө бүрэн дуусгах
-Ковидын халдвар нэмэгдсэнтэй холбоотой сургууль, цэцэрлэгийн анги танхимд ариутгал халдваргүйтгэл хийх, хүүхдүүдийг хүлээн авахдаа амны хаалт зүүлгэж, гарыг нь ариутгуулах
-Цэцэрлэгт болон нэдүгээр ангид орох хүүхдүүдийн бүртгэл, цэцэрлэгийн хүүхдүүдийн шинжилгээ авах ажлыг иргэдэд чирэгдэлгүй, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах
-Багш нарын зөвлөгөөнийг зохион байгуулах
-Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулах
-Мод тарих үндэсний хөдөлгөөн-Ногоон Дархан-2032 хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх
-Есдүгээр сарын 1-ий өдрөөс өмнө СӨББ, ЕБС-ийн бага, дунд ангийн 30 гаруй мянган хүүхдэд модны үрсэлгээ бэлтгэхийг зааж сургах, урлаг соёлын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдүүдэд эко боловсрол олгох
– Зулзагын голын ногоон бүсийн хог хаягдлыг энэ долоо хоногт багтаан цэвэрлэх
– Дархан хотын ойн өдрөөс /2022.10.17/ өмнө аймагт үйл ажиллагаа явуулж буй бүх шатахуун түгээх станцуудыг нэг загвар стандартын 00-той болгох ажлыг зохион байгуулах
– Нэг ээлждээ 30-50 хүн хүлээн авах боломжтой архины хордлого тайлах төвтэй болох, Баянхонгор аймгийн сайн туршлагыг нэвтрүүлэх
-Төрийн байгууллагуудын албан хаагчид амралт зугаалгаа дуусгаж ажилдаа эзэн болж, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэн ажиллах, байгууллагын удирдлагууд өөрсдөө манлайлан авлига, ашиг сонирхлоос ангид, өндөр ёс зүйтэй ажиллах" зэрэг үүрэг чиглэлийг хүргүүлжээ.