Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Бөмбөрцгийн Сүмбэ" хүүхдийн байгууллагаас "Аюулыг авдарлая-1" уралдааныг 21 аймагт зарлахаар болсноо мэдэгдлээ. Уралдаан энэ сарын 16-наас есдүгээр сарын 16-ныг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм байна. Тэд үүгээрээ дамжуулан янжуур тамхины иш байгаль орчинд ямар хор нөлөөтэй харуулахыг зорьжээ. Тамхины иш хуванцраас бүтдэг бөгөөд харшлын суурь шалтгаан болдог гэж тайлбарлалаа. Тиймээс уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Ийнхүү Байгаль орчиндоо ээлтэй хандсан, хамгийн идэвхтэй иргэдийг шагнаж урамшуулахаар төлөвлөөд байна.