Тайваньд АНУ-ын таван хууль тогтоогч газардаж, өчигдөр ерөнхийлөгч Цай Инг Вентэй уулзжээ. Ойр ойрхон хийж байгаа эдгээр айлчлалууд АНУ-ыг Тайваньд туслалцаа үзүүлнэ гэдгээ харуулах зорилготой гэж хэвлэлүүд онцолж байна.
Харин үүнтэй зэрэгцээд арлын ойр орчимд зогсоогоод байсан цэргийн сургуулилтаа БНХАУ дахин нэмэгдүүллээ. БНХАУ-ын талаас АНУ болон Тайванийн албан ёсны харилцааг Бээжингээс тусгаар тогтноход дэмжлэг үзүүлж байна гэж дүгнэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
БНХАУ Тайванийг эвээр нэгтгэхийг хүсч байгаагаа хэлж байсан ч сүүлийн үеийн цэргийн сургуулилтууд нь хүчээр нэгтгэх вий гэсэн айдсыг олон нийтэд төрүүлж буй.
Цагаан ордноос Н.Пелосигийн айлчлалыг ашиглаж Хятадууд Тайванийг айлгах гэсэн бодлогоо хэрэгжүүлж байна гэж хардаж байна. Түүнчлэн ерөнхийлөгч Жо Байдены ойрын туслах Хятадыг дээрх айлчлалуудыг хэт сүртэй хүлээн авч, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг улам дордуулж байна гэв. Харин Хятадын талаас “дотоод хэрэгт нь үл оролцохыг” үргэлжлүүлэн мэдэгдсээр байна.
эх сурвалж: Reuters