Иргэд “Ажлаа хий” жагсаалыг энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулж, үнийн өсөлтийг эсэргүүцсэн. Үүний дараа Засгийн газраас “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийг санаачлан батлуулж, улсын үргүй зардлыг хэмнэхийн тулд төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг дэд захирал, орлогч даргатай байхыг хориглосон.
Улмаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн дөрвөн орлогч даргаа чөлөөлөхөөс өөр аргагүйд хүрсэн юм. Гэхдээ Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч байсан Г.Батмөнхийг Ерөнхий инженер, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч байсан Д.Үүрийнтуяаг Санхүү, эдийн засаг хариуцсан Тамгын газрын даргаар, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбатыг Хөгжлийн асуудал хариуцсан Тамгын газрын даргаар, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч байсан Ц.Бат-ЭнхийгХамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын даргаар томилсон. Хэмнэлтийн хуулиар тэднийг чөлөөлж, хэмнэлт бий болгосон гэж наанаа харагдавч өөр албанд томилж, хуураад өнгөрсөн нь энэ.
Одоогоор дээрх дөрвөн орлогч даргын нэг нь болох Ц.Бат-Энх Хэмнэлтийн хуулиар чөлөөлөгдсөн ч харин ч бүр завшин, “Эрдэнэт үйлдвэр”-т хоёр өөр албан тушаал хашиж байна. Тодруулбал, тэрбээр тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын даргаар сэлгэн томилогдсоны сацуу "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт медикал” эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Хэмнэлтийн тухай хууль хүн бүрд тэгш үйлчлэхгүй байгаагийн нэгээхэн жишээ энэ. Хэмнэлтийн хууль Ц.Бат-Энхэд лав үйлчилсэнгүй. Харин ч бүр түүнд завшаан болж, “давхар дээл” нөмрөх боломж олголоо.
Ц.Энхбатын ажлын туршлага:

1994 – 1999 онд “Тэлмэн Импекс” хоршооны захирлаар,
1999 – 2001 онд “Разноимпекс Нэгтгэл” ХК-ийн гүйцэтгэх захирлаар,
2000 – 2005 “В&G” групп ХХК-ийн ерөнхий захирлаар,
2005 – 2006 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч даргаар,
2006 – 2007 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар,
2009-2012 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар,
2012-2014 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын даргаар,
2015 онд Барилга хот байгуулалтын яамны сайдын зөвлөх,
2016-2020 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн даргаар,
2021 оны наймдугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилогдон ажиллаж байна.