Энэтхэг улсын Ченнай хотноо болсон дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцож алтан медаль хүртсэн Бат-Эрдэнийн Мөнгөнзулд Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал 1 өрөө байрны батламжийг гардуулан өглөө.
Б.Мөнгөнзул нь Орхон аймаг Эрдэнэтхотын Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн 12е ангийн сурагч. 6 хүүхэдтэй айлын дунд охин. Анх 5 настайгаасаа шатрын спортоор хичээллэж ирсэн түүний гаргасан амжилт нь Монгол улсдаа анхдагч юм.
Хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж, дэлхийн чансаа өндөр тамирчид оюун ухаанаараа өрсөлддөг уг тэмцээнд Б.Мөнгөнзул нь арванөрөгтогложнаймхожиж, нэгтэнцэн, нэгхожигдож 85 хувийн амжилт үзүүлж, ширээндээ түрүүлжээ.
Түүний гаргасан амжилтыг аймаг орон нутгийн удирдлагууд өндрөөр үнэлж “орлогод нийцсэн орон сууц төсөл”-ийн хүрээнд орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй орон сууцнаас нэг өрөө байр өгөхөөр шийдвэрлэсэн юм. Өнөөдөр аймгийн Засаг дарга хүлээн авах үеэрээ батламжийг гардуулан өглөө.