Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Богдхан уулын аманд гэр бүлээрээ зугаалж яваад сураггүй алга болсон сэтгэцийн өөрчлөлттэй залууг эрэн хайж эхэлжээ.
Тодруулбал, энэ сарын 14-ний 23.00 цагийн орчим Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Богдхан уулын Нүхтийн-Ам гэдэг газар 21 настай иргэн С гэр бүлийн хамт салхилж явсан байна. Улмаар сураггүй алга болсон гэх дуудлагыг ар гэрийнхэн нь энэ сарын 15-ны үүрийн 05.18 цагт онцгой байдлын албанд өгчээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Баянгол дүүргийн харьяат 21 настай иргэн С-г эрэн хайж эхэлсэн байна.