Японы засгийн газар өнгөрсөн Лхагва гарагт бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд 41 настай Масанобу Огүра хүүхэд, эмэгтэйчүүд, жендэр, төрөлтийн түвшин хариуцсан сайдаар томилогдсон юм.
Шинэхэн сайд өмнө нь жирэмсний хиймэл гэдэс зүүж, жирэмсэн эмэгтэйчүүд ямар ачаалал авдгийг биеэр туршиж, өдрийн турш 7.3 кг хиймэл гэдэс зүүх нь нуруунд маш их ачаалал өгч байсан талаар ярилцлагадаа дурдаж байв. Ингэснээр төрөлтийн түвшинтэй холбоотой бодлогыг шууд санаачлан хэрэгжүүлж чадахгүй ч жирэмсэн эмэгтэйчүүдийг ойлгоход бага ч болов тус болсон талаараа хэлж байжээ.
Энэ мэт шинэ арга хэлбэр туршдаг, залуу хүмүүсээр шинэ засгийн газраа бүрдүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна гэдгээ Японы ерөнхий сайд Фүмио Кишида онцолсон байна. Японд төрөлтийн түвшин асуудал болоод удаж байгаа ба сүүлийн жилд 811 мянган төрөлт бүртгэгдсэн бол нас баралтын тоо хэмжээ 1.4 сая байсан юм. Түүнчлэн 65 ба түүнээс дээш насны иргэд нийт хүн амын 29 хувийг бүрэлдүүлж байгаа юм байна.
Ийнхүү Ерөнхий сайд улсдаа тулгамдаад байгаа томоохон асуудлыг шийдвэрлэхийн тулд өвөрмөц арга барилтай хүмүүсийг сайдаар томилж байгаа талаар Японы хэвлэлүүд бичсээр байна.
Эх сурвалж: BLOOMBERG