БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин БНХАУ Тайванийн асуудалд хошуу дүрэхгүй байхыг улс орнуудад анхаарууллаа. Тодруулбал, тэрээр Шотланд Их Британиас салан тусгаарлах гэвэл Их Британийн засгийн газар зүгээр өнгөрөөж чадах эсэхийг асуусан байна.
Учир нь Их Британийн дараагийн ерөнхий сайдаар сонгогдох өндөр магадлалтай байгаа Лиз Трусс БНХАУ-ыг бүс нутаг дахь аюулгүй байдлын тэнцвэрийг алдагдуулж байна гэж буруутгасан юм. Үүний хариуд Ван Вэнбин “Их Британи улс үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах гэсэн БНХАУ-ын үндэслэл бүхий, зайлшгүй бөгөөд хуулийн дагуу үйлдлийн талаар ор үндэсгүй мэдэгдэл гаргалаа” гэсэн байна.
Шотландын хувьд 2014 онд Их Британиас салан тусгаарлах эсэх талаар бүх нийтийн санал асуулгыг явуулж, 55 хувь нь хэвээр үлдэхийг дэмжиж байсан юм. Тиймээс дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсын төлөөлөгч 10 хүрэхгүй жилийн өмнөх үйлдлийг Их Британид эргэн сануулсан нь өөрсдийнх нь дотоод хэргээс хол байхыг дахин сануулсан үйл явдал боллоо гэж гадны хэвлэлүүд онцолжээ.
Эх сурвалж: THE INDEPENDENT