Зүүн Азийн Залуучуудын Наадам ирэх онд Улаанбаатар хотноо болно. Наадмын зохион байгуулах хороо ХК-ийн төлөөлөгчдийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коусси-Комлан НҮБ-ын төв байранд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар 2023 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах спортын олон төрөлт залуучуудын наадмыг НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа өсвөр үеийнхний эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлогод чиглэсэн хөтөлбөрүүдтэй хэрхэн уялдуулж ажиллах талаар санал солилцлоо.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын Наадам нь 2023 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо болно. Зүүн Азийн бүс нутгийн есөн Үндэсний олимпийн хорооны өсвөр залуу тамирчид спортын 12 төрлөөр хурд хүчээ сорин өрсөлдөх юм.